Төсөв батлаагүй учир орон тоо нэмэхгүй гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-16 16:15:06

Булган аймгийн Булган сумын Соёлын төвийн орон тоог 2017 онд нэмж баталсангүй. Өнгөрсөн онд 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бол энэ онд ч мөн энэ бүрэлдэхүүнээрээ ажиллах нь.

Журамдаа 24 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах ёстой боловч орон тооны төсөв байхгүйгээс ийнхүү 1 хүн гурван хүний ажлыг хийж байна.

Тус төв нь өнгөрсөн жил цахилгаан хөгжим, шанз, цэнгээнт болон нийтийн бүжгийн дугуйланд 120 хүүхэд бүртгэн авснаас идэвхтэй 60 орчим хүүхэд дугуйланд хамрагдаж байна. Цөөн ажилтантай болохоор хагас бүтэн сайн өдөр амарч чаддаггүй, илүү цагийн мөнгө гэж бидэнд өгдөггүй учир их л хэцүү ажиллаж байна гэсэн мэдээллийг аймгийн Соёлын төвийн эрхлэгч Ц.Энхтуяа хэллээ.

                                                                                                                                     П.Батням

Холбоотой мэдээ