Бас л 64 согтуу жолооч...?
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүр шуурхай удирдлагын төв дээр 460 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 340 дуудлага бүртгэгджээ.
Тэдний дунд бас л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 жолоочийг журамлан болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна. Сүхбаатар дүүргийн нутаг Нарны зам, Саруул худалдааны төвийн арын замд "Т.Voltz" маркийн авто машины жолооч Х явган зорчигч 25 настай эрэгтэй С-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцжээ.
Сүхбаатар дүүргийн нутаг Их тойруугийн гудамж, 100-н айлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газар /НӨААТҮГ/-ын "Daewoo BS-106" маркийн автобусны жолооч Д нь "Х. Fit" маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 27 настай эрэгтэй Б нарын хоёр хүн гэмтжээ.
Ж.Батсайхан