“Мөнгөн дөл” дэлгүүрийн түрээслэгч бүрт 50000 төгрөг олгохоор шийдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Онцгой комиссын энэ оны анхны хуралдаан болж “Мөнгөн дөл” дэлгүүрийн түрээслэгч бүрт 50000 төгрөг, нэг сая 500 мянган төгрөг олгохоор шийдлээ.
Шинэ оны өмнө Мөрөн сумын захад байрлалтай “Мөнгөн дөл” дэлгүүр шатаж 30 түрээслэгчийн бараа бүтээгдэхүүн шатсаны улмаас зээлээ төлж чадахгүй, зарим нь хоол хүнсээ ч авч чадахгүйд хүрч аймгийн Онцгой комиссоос тусламж хүссэн байна.
Мөн хуралдаанаар ойрын өдрүүдийн цаг агаар, мал өвөлжилт, томуу, томуу төст өвчний мэдээлэл зэрэг цаг үеийн асуудлыг авч хэлэлцэв. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт болдог хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох бюу группын хурлын үеэр өдөрт 200 орчим иргэд нэг дор байдаг тул агааржуулалт байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд олон цаг хүлээн зогсдог, суух сандал байхгүй зэрэг олон хүндрэл гардаг тул гарах зардлыг судлан орчныг нь тохижуулж хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг нь шийдвэрлэж өгөхөөр боллоо.
Б.Гантуяа