Хувийн хэвшлүүд 11,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:58:19

Өвөрхангай аймаг дахь үйлдвэрийн газрууд он гарсаар 11,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 10,9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бүтээгдэхүүний үйлдвэрлэл 9,4 хувиар, борлуулалтын орлого 6 хувиар өссөн гэх дүнтэй байгаа юм. Үүнээс  нүүрс, хэрчсэн гурил, бууз, банш, сүү, сүүн бүтээгдэхүүн, архи, хиам үйлдвэрлэл, гутал, оёдол, гэрийн мод, зүсвэр, ус суваг зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3,1- 1,8 дахин өссөн байна. Харин талх нарийн боов, цэвэр ус, дарсан ногоо, нүдний шил, хэвлэх, дулаан, барилгын материалын үйлдвэрлэл 10,6-56,3 хувиар буурчээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд