Иргэдээс худалдаж авсан өвсөөр нөөцөө бүрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
montsame_user@montsame.mn
2015-09-04 18:14:23

Энэ жил Орхон аймаг 230 тонн өвс нөөцөлнө. Үүнээс Баян-Өндөр, Жаргалант сум тус бүр 100, аймаг 30 тонн өвс бэлдэнэ.

Нөөцийн өвс бэлтгэхдээ хадлангийн салаа ажиллуудаг байсан бол энэ жил иргэдээс өвс худалдаж авах гэнэ. Учир нь гантай зун болж өнгөрсөн тул өвсний гарц муугаас гадна хадлангийн талбай одохгүй байна. Иймд иргэдээс нэг боодол өвсийг 5000 төгрөгөөр авах ажээ. Одоогийн байдлаар Булган аймгийн Хангал сумын иргэн М.Батаа, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэн О.Даваадорж нараас өвс худалдаж авахаар гэрээ байгуулжээ. Гэхдээ өвс бэлтгэх мөнгө өнгөрсөн жилийнхээс нэмэгдэж болзошгүй байгаа гэнэ. Учир нь өмнөх жилүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК мөнгөн дэмжлэг үзүүлдэг байсан бөгөөд энэ удаа эдийн засгийн хямралаас болж санхүүгийн туслалцаа үзүүлэх боломжгүй гэсэн байна. Харин малчид 220 гаруй тонн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэй байна. Энэ өвөл эрт хүйтрэх төлөвтэй байгаа тул малчдыг хувийн бэлтгэлээ сайн базаахыг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд