Их жанжин Сүхбаатарын 124 жилийн ой өнөөдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2017-02-02 11:54:24

Жанжин Дамдины Сүхбаатарын төрсөн өдрийг түүхэн болгож тэмдэглэсээр 100 гаруй жил болжээ.

Уламжлал ёсоор бол өнөөдөр яах аргагүй 1911 оны манжийн дарлалаас салж  сэргэн мандсан, Монгол улсыг 1921 онд дахин гамингийн дарлалаас чөлөөлсөн ардын хувьсгалын манлайлагчдын нэг жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой өнөөдөр тохиож буй. 

Жанжин Дамдины Сүхбаатарын тухай товч товчоольё.

Aрдын засаг, Tөрийг үүсгэн байгуулагч Mонголын ард түмний гарамгай хүү Д.Сүхбаатар одоогоос 124 жилийн өмнө 1893 оны Хоёрдугаар сарын 2-нд тэр үеийн Маймаа (одоогийн Амгалан) хотноо ядуу ард Дамдины гэрт төржээ.
1912 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн даргаар ажилласан.
1917 онд эх орныхоо төлөө дайнд оролцож баатар цолоор шагнагдав. Ийнхүү жирийн Сүх нэр нь Сүхбаатар гэж алдаршсан.Бас өндөр нуруулаг тул "Гоймонбаатар" ч хэмээдэг байв.
1921 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг, оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн.


1921.3.1-нд МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.
1921.7-р сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжинаар томилогдсон.
1921.11-р сард Зөвлөлт улсад очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Владимир Ильич Ленинтэй уулзсан гэж зарим эх сурвалжид тэмдэглэжээ.


1923.2.20-нд түүнийг 30 настайдаа хорлогдож таалал төгссөн гэх боловч өнөөгийн зарим судлаачид өөрөөр авч үздэг.  
Нийслэл Улаанбаатарын төв талбайг Жанжин Сүхбаатараар овоглодог байсныг 2013 онд АН төр барьж байх үед  НИТХТ-ийн шийдвэрээр Чингисийн талбай хэмээн өөрчлөх шийдвэр гарсан ч үүнийг эсэргүүцэж их жанжин Сүхбаатарын үр удам, зарим иргэдээс шүүхэд хандсан билээ. Захиргааны хэргийн шүүхээс дээрх шийдвэрийг хүчингүйд тооцож 2016 онд буцаан Сүхбаатарын талбай хэмээн нэрийдэх болсон. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ