Улаанбаатар хот бохирдлын түвшнээр дэлхийд 8 дугаарт бичигджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-02-06 08:47:32

Дэлхийн хотууд болон улс орнуудын амьдралын өртөг, орон сууцны ханш, эрүүл мэнд, замын түгжрэл, гэмт хэрэг, агаарын бохирдол зэргийн талаарх цаг үеийн мэдээллээр хангадаг “Numbeo” хэмээх хамгийн том мэдээллийн сан “Хотуудын бохирдлын индекс-2017” тайлангаа танилцууллаа.

Тус байгууллага агаарын чанар, усны чанар болон хог хаягдлын хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн дэлхийн 329 хотыг жагсаахад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот бохирдлын түвшнээрээ наймдугаарт оржээ.

Афганистаны нийслэл Кабул, Гана улсын нийслэл Аккра, Македонийн нийслэл Тетова, Энэтхэгийн Фаридабад, Египетийн нийслэл Каир, Балбын нийслэл Катманду болон Бангладешийн нийслэл Дакка гэсэн долоон хот бохирдлын түвшнээр Улаанбаатарын өмнө бичигдсэн байна.

Хятад улсын нийслэл Бээжин хот бохирдлын түвшнээр 14 дүгээрт жагссан бол ОХУ-ын нийслэл Москва хот 149 дүгээрт бичигджээ.

Харин бохирдлын түвшин хамгийн багатай хотууд бол Норвегийн Трондхейм, Шинэ Зеландын нийслэл Веллингтон болон Исландын нийслэл Рейкьявик юм.

https://www.numbeo.com/pollution/rankings.jsp

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ