Шүүгчийг бөмбөгөөр цохисны учир тэмцээнээс хасагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-02-06 11:18:22

МОСКВА./TASS/. Канадын теннисчин Денис Шаповалов "Дэвис"-ийн цомын тэмцээнд тоглож байх үедээ шүүгчийн нүүрэн дундуур нь бөмбөгөөрөө цохисны учир тэмцээнээс хасагджээ.

Шийдвэрлэх тулааны гуравдугаар үед Британийн тамирчин Кайл Эдмундтай тоглож байхдаа 17 настай Шаповалов давуулалт хийхдээ алдаа гарган хожигдсондоо бухимдан бөмбөгөө санамсаргүйгээр шидсэн нь шүүгчийн улаан нүүрэнд нь тусчээ. Энэ үйлдлийнх нь төлөө Канадын тамирчинд техникийн ялагдал өгснөөр Их Британийн шигшээ баг дөрвөн тоглолтын дүнгээр тэмцээний ¼-т шалгарсан байна.

Хэргийн эзэн Шаповалов хийсэн үйлдэлдээ маш их харамсч, шүүгчээс уучлал гуйжээ. “Надад тун ичгэвтэр байна, ёстой муухай зүйл боллоо, учир нь би багаа хөөдчихлөө шүү дээ. Ийм үйлдлийг огтхон ч гаргаж болохгүй” хэмээн тэрбээр харуусан ярьжээ.

О. Барс

 

Холбоотой мэдээ