“Царцаа ногоон” Монголд эргэж ирэх үү?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
bars@montsame.mn
2017-02-09 11:17:59

ЭРХҮҮ./asiarussia.ru/. Шинэчлэн сайжруулсан ТВС-2МС онгоцыг нийлүүлэх талаар “Русавиапром” компани Монголын талтай хэлэлцээ хийж байна.

Ан-2 /НАТО-гийн кодлолтоор: Colt – “Унага”, ярианы хэлээр – “Аннушка”, “Кукурузник”/ бол Зөвлөлтийн үеийн олон зориулалттай хөнгөн онгоц юм. Нэг поршент хөдөлгүүртэй, хөнгөн далавчит энэ онгоц АШ-62ИР маркийн хөдөлгүүрээр тоноглогджээ. Монголчууд энэ онгоцыг “Царцаа ногоон” гэж нэрлэдэг байна.

Ан-2 онгоцыг хөдөө аж ахуй, спорт, тээвэр, зорчигч тээвэрт зэрэг салбарт ашигладаг. Түүнчлэн энэ онгоц зарим улс орны агаарын цэргийн хүчний зэвсэглэлд байдаг. Уг онгоцыг 40 гаруй жилийн хугацаанд  ашиглах боломжтой ба заримынх нь ашиглалтын хугацаа 20 мянган цагт хүрдэг.

20 дугаар зуунд монголчууд уг онгоцыг хүн тээвэрлэх, шуудан зөөх болон хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж байжээ.

Одоо Новосибирскийн “Русавиапром” НХН үйлдвэрийн газарт Зөвлөлтийн үеийн Ан-2 онгоцны шинэчлэн сайжруулсан загвар болох ТВС-2МС онгоцыг үйлдвэрлэж байна. Тус үйлдвэрийн газрын дэргэдэх Чаплыгины нэрэмжит Сибирийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн /СибНиа/ захирал В. Барсукын үзэж байгаагаар, Орос улсад нийтдээ 180-300 ширхэг ийм онгоц хэрэгтэй байгаа аж. Онгоцны үнэ  1,2-1,3 сая ам.доллар байдаг байна.

“Русавиапром” ерөнхий захирал С. Кожевниковын хэлснээр, одоогийн байдлаар тус үйлдвэр захиалагчдад 8 ширхэг ТВС-2МС онгоцыг нийлүүлээд байгаа бөгөөд дахин 15 ширхэг онгоцыг нийлүүлэх гэж байгаа аж. Үйлдвэрийн хүчин чадал нь жилдээ 20-40 ширхэг онгоцыг шинэчлэн сайжруулах боломжийг бидэнд олгож байна хэмээн С.Кожевников ярилаа.

Түүний хэлснээр, Ан-2 онгоцны том парктай улс орнууд ТВС-2МС-ыг сонирхдог аж. Тухайлбал, сайжруулсан онгоцыг нийлүүлэх, Ан-2-ын буух талбайг бэлтгэх талаар Монголын талтай хэлэлцээ хийж байна.

Ан-2-ын шинэчлэн сайжруулах явцад 1100 морины хүчтэй, ТРЕ331 “Honeywell” Garret AiResearch маркийн шинэ турбин сэнст хөдөлгүүрийг онгоцонд суулгаснаас гадна хамрын хэсгийг өөрчилжээ. Уг онгоц нийлэг материалаар хийсэн далавч, “Hartzell Propeller Inc” компанийн үйлдвэрлэсэн таван далбаат сэнс болон шилэн бүхээгтэй /”Garmin” авионика/ болсон байна. /2017.026.08/

http: / /asiarussia.ru/news/

О. Барс

 

Холбоотой мэдээ