Берлиний кино наадам “Жанго” киногоор эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-02-10 13:20:53

БЕРЛИН. /ТАСС/. Энэ оны Берлиний кино наадам Францын кино зохиолч, найруулагч Этьен Комарын “Жанго” (Django) киногоор нээлтээ хийлээ. Найруулагч Комарын анхны бие даасан бүтээл болох уг кинонд национал-социалистуудын эрхшээлд орсон Франц оронд цыган гаралтай жааз гитарчин Жанго Рейнхард хэрхэн амьдарч байгаа тухай өгүүлнэ.

67 дахь удаагийн Берлиний кино наадмын албан ёсны нээлтийн ёслол алдарт Берлинале ордны өмнөх Потсдамер-плац талбайд өчигдөр болсон бөгөөд уг арга хэмжээнд 1500 орчим хүн оролцжээ. “Жанго”-д өгүүлж буй түүх нь Европ руу чиглэсэн дүрвэгсдийн урсгал болон үндсэрхэг үзэл улам нэмэгдэж буй өнөө үед цагаа олсон чухал сэдэв болсон хэмээн Комар ярилаа.

Жанго Рейнхардтын дүрд тоглосон Францын жүжигчин Реда Кетаб хэлэхдээ "зураг авалтын үеэр цыган хүмүүсээс зөвлөгөө авсан нь дүрдээ ороход их тус дэм болсон" гэлээ.

Наадмын гол шагнал болох Алтан  болон Мөнгөн баавгайн төлөө нийтдээ 18 кино, тэдгээрийн дотор Герман, Португал, Румын, Франц, Финланд, Японы найруулагчдын бүтээлүүд өрсөлдөж байна. Наадмын хөтөлбөрийн хүрээнд 399 киног үзэгчдэд толилуулах ажээ.

Б.Мишээл

 

 

Холбоотой мэдээ