Харьяалалгүй ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-22 09:39:25

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Булган сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн нийгмийн халамж үйлчилгээний газар хамтран Булган суманд амьдарч байгаа харьяалалгүй 400 ахмадыг сар шинийн баярыг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Аймгийн хэмжээгээр нийтдээ 600 гаруй ахмад ямар нэгэн байгууллагын харьяалалгүй байдаг.

Ажиллаж хөдөлмөрлөж байсан байгууллага болох ахуйн үйлчилгээ, гурил тэжээлийн  үйлдвэр, барилга угсралтын трест зэрэг томоохон үйлдвэрийн газрууд хувьчлагдан тарж бутарснаар ахмадууд харьяалалгүй гэх тодотгол зүүх болсон юм. Харин сүүлийн жилүүдэд тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй “шинэ” ахмадууд нэмэгдэж байгаагаас аймгийн Засаг даргын Тамгын газар насны хязгаар тогтоон хүндэтгэл үзүүлэх болжээ.

Энэ арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.

М.Батжаргал

Холбоотой мэдээ