Жолооч нарт тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-24 11:33:40

Ховд /МОНЦАМЭ/. Жил бүрийн Монголын уламжлалт “Сар шинэ”-ийн баяр шинийн 01-ний өдөр мандах нарыг харах, хөдөө орон нутагт суугаа аав, ээж, ах дүү, хамаатан садантайгаа золгохоор хөдөө орон нутаг руу чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг.

Энэ үеэр тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолооч нар хдөлгөөнд оролцохдоо урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, эсрэг урсгалд орох, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос зам тээврийн осолд өртөж өөрсдийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулах явдал ихэсдэг.

Иймд Сар шинийн  баярын өдрүүдэд жолооч та тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Ховд аймаг дахь “Цэргийн гавъяа”-ны одонт Цагдаагийн газрын Олон Нийттэй Харилцах Албанаас онцгойлон анхааруулж, сэрэмжлүүлэг гаргасан  байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ