МУИС-ийн эрдэмтэн багш нар төрийн дээд одон медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ХYII жарны улаагчин гал тахиа жилийн босгон дээр МУИС-ийн эрдэмтэн багш нар төрийн одон медалиар төрд ажилласан гавьяа зүтгэл, хөдөлмөрөө үнэлүүлэн энгэрээ мялаалаа.
Монгол Улсын Гавьяат багш цолоор гэрээт профессор Д.Солонго, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор зөвлөх профессор Н.Лүндэндорж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ахмад багш У.Гонгоржав, зөвлөх профессор Ш.Туяа, Алтан гадас одонгоор профессор Д.Заяабаатар, дэд профессор Ш.Эгшиг, Д.Энхцэцэг, профессор Т.Бүрэнжаргал, Б.Болд-Эрдэнэ, Б.Баярцэцэг нар тус тус шагнуулав.
Төрийн одон медаль хүртсэн эрдэмтэн багш нарыг МУИС-ийн удирдлагууд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэв.
Ж.Болор