ПДЭХ системийг Европт анх удаа туршив

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-10-21 11:59:59

МОСКВА. /RIA Novosti/. Атлантын далайн хойд хэсэгт баллистик пуужинг устган, пуужингийн довтолгооноос эсэргүүцэх хамгаалах /ПДЭХ/ системийг АНУ анх удаа Европт туршлаа гэж тус улсын Тэнгисийн цэргийн хүчний албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

ПДЭХ системийг АНУ-ын холбоотон орнуудтайгаа хийж буй “Maritime Theater Missile Defense” сургуулилтын хүрээнд мягмар гарагт туршсан байна.

“Standard Missile-3 (SM-3) Block IA" амдан сөнөөгч удирдлагат пуужинг анх удаа Америкийн полигоноос бус Европын байлдааны газраас харваж, баллистик пуужинг устгалаа” гэж мэдээлэлд дурджээ.

Ойрын тусгалтай “Terrier Orion” баллистик пуужинг Шотландын баруун эрэгт оршдог Гебридийн арлууд орчим эскадрын  мина зөөгч “USS Ross” онгоцноос харвасан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ