Голд цөмөрсөн машиныг татаж гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-ын алба хаагчид өнгөрсөн ням гарагт Орхон голын мөсөнд машин цөмөрсөн дуудлагаар ажилласан байна.
Өчигдөр буюу 26-ны өдрийн ням гарагийн бага үдийн 11.30 минутанд Сэлэнгэ аймгийн Төв Сүхбаатар сумын 2-р багийн нутаг дэвсгэр дэх нүхэн гүүрний орчим “Орхон” голд Starex маркын автомашин урд хэсгээрээ мөсөнд цөмрөн орсон дуудлага аймгийн ОБГ-т ирсэн байна. Энэхүү дуудлагын дагуу тус албаны аврагчид газар дээр нь очиж шуурхай арга хэмжээ авч ажилласнаар ямар ч хохирол гараагүй байна.
Хаврын улирал ирж цаг агаар дулаарч буй энэ үед голын мөс хэврэгшин хайлж байгаа учраас иргэд, олон нийтийг голын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг аймгийн ОБГ-аас анхаарууллаа.
Ч.Отгонцэцэг