Төрийн албаны сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтад бүртгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-03-28 19:42:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд мэргэшлийн шалгалт өгөх хүсэлтэй иргэдийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” дахь салбарт ирэх сарын 13, 14-нд бүртгэнэ.

Ингэхдээ сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, уг албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг  бүртгэх юм.

Бүртгүүлэх иргэд тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх, их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийн үнэмлэх, мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамарсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамарсан байх зэрэг шаардлагатай аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ