Г.Дэнзэн нарыг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-30 12:07:07

Улаанбаатар / МОНЦАМЭ/.“Эрдэнэс Тавантолгой” компаниас тендерийн 17 тэрбум төгрөгийг завшсан гэх хэрэгт буруутгагдсан Г.Дэнзэн нарын таван иргэнийг шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:30 цгаас эхлэн үргэлжилж байна. 

Шүүх бүрэлдэхүүн өчигдөр эд мөрийн баримтыг шинжлэн судалж дуусаад, хурлыг түр завсарлуулсан юм. Өнөөдрийн шүүх хуралдаан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлах явцаар эхэлж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Шүүгчийн танилцуулсан ялын тогтоолд Г.Дэнзэн нарын холбогдсон 17 тэрбумын хэргийг цухас сөхөхөд,  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах "Эрдэнэс Тавантолгой" компанийн захиалсан тендерт Г.Дэнзэн эхнэр Ч.Уянгынхаа нэр дээр бүртгэлтэй "Говь повер" компанийг иргэн Д.Баярмаагийн нэр дээр оролцуулж, ялуулсан. Улмаар тендерийн шалгаруулалт дууссаны дараа 17.5 тэрбум төгрөгийн урьдчилгаа болох 700 сая төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" компаниас шилжүүлэх тушаалыг тухайн үед "Эрдэнэс Тавантолгой"-н захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь гаргасан байдаг. Үүний дараа иргэн Т гэгч Г.Дэнзэн, Д.Баярмаа нарыг "Эрдэнэс Тавантолгой"-гоос зарласан тендерийг гүйцэтгэхээ больж, үүний улмаас 5.3 тэрбумын хохирол учруулжээ. Эдгээр хэрэгт буруутган шүүсээр байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ