Орос улс 2028 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулахаар мэдүүлгээ өгч магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОНДОН./BBC/. Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ, ОХУ 2028 оны зуны Олимпын наадмын улс зохион байгуулахаар мэдүүлгээ өгч болохыг үгүйсгэсэнгүй. Энэ тухай тэрбээр Олимпын наадмын түүхийг судлагч, спортын сурвалжлагч Дэвид Миллерт ярилцлага өгөхдөө хэллээ.
Д.Миллер "2028 оны Олимпыг Орост зохион явуулах эрхийн төлөө өрсөлдөх үү" гэж асуухад Оросын Ерөнхийлөгч хариулахдаа "Олимпыг явуулахад Москва төдийгүй бусад хотууд, тухайлбал Сочи, Санкт-Петербург, Казань хотууд тохирно" гэж хэлжээ.
“Бид одоохондоо тодорхой мэдэгдэл хийхгүй. 2014 онд манай улс Сочид өвлийн Олимпыг амжилттай зохион байгуулсан. Гэхдээ Орос улс дахин нэг Олимпыг зохион явуулах эрхийн төлөө өрсөлдөх мэдүүлгээ өгч болохыг би үгүйсгэхгүй” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.
Зуны 34 дүгээр Олимпын тоглолт 2028 онд болох ба тус наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх улс орнуудын мэдүүлгийг хүлээн авч эхлээгүй байгаа юм.

О.Барс