Авьяаслаг монголчуудаар Саймон Коуэлл бахархаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
aminaa@montsame.mn
2015-10-27 16:18:21

ЛОНДОН. /Mirror/. Саймон Коуэллын гоц авьяастан нээн илрүүлдэг алдарт шоу Афганистан, Камбож, Мьянмар зэрэг дэлхийн 193 оронд зохиогдсон нь дэлхийн хамгийн амжилттай реалити нэвтрүүлэг гэдгийг баталгаажуулсан билээ.

Хөгжмийн магнат Саймон Коуэлл Монголыг байлдан дагуулснаар дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан Чингис хаан бахархах нь дамжиггүй.

“Авьяаслаг Монголчууд” шоу тус улсын хамгийн өндөр үзүүлэлттэй телевизийн нэвтрүүлэг болоод зогсохгүй, нийт үзэгчийн 70 хувийн анхаарлыг татсан нь урьд өмнө хэзээ ч сонсоогүй үзүүлэлт болж байна. Өнгөрсөн сард уг нэвтрүүлгийн нээлтийг гурван сая хүний гуравны нэг нь үзэж, шоу үргэлжлэх тусам үзүүлэлт өссөн байна.

Авьяастан нээн илрүүлэх уг цэнгээнт нэвтрүүлэг нь дэлхий даяар 193 улсад 500 сая хүн үздэг хамгийн амжилттай шоу билээ. Нэг эх сурвалжийн мэдээлснээр, Саймон нь монголчуудаар маш их бахархаж, одоо түүний үндэслэсэн шоу дэлхийн өнцөг булан бүрт тархсанд баяртай байгаа аж.

Өдгөө 56 настай Саймон Коуэлл 2014 онд Афганистан, Азербайжан, Камбож, Исланд, Мексик, Мьянмар улсад шоугаа нээсэн “Авъяаслаг америкчууд” нэвтрүүлгийн дараагийн цувралыг шүүхээ мэдэгджээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард тэрээр нэгэн телевизийн бага хурал дээр, Монгол нь уг шоуг зохиогоогүй цөөхөн улсуудын нэг гэж наргиан болгож ярьсан байна. Харин “Монгол” телевизийн ерөнхий захирал Чинбатын Номин хэлэхдээ, “Саймон Коуэллын хэлснийг сонссон даруйдаа би уриалгыг хүлээн авч, биелүүлэхээр шийдсэн” гэжээ.

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг “Монгол” телевизийн ажилтнууд энэ оны эхээр Лондон дахь шалгаруулалтын үеэр Саймонтой уулзсан байна. Мөн “уг шоу урьд өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлттэй буй бөгөөд Монголд хийсэн хамгийн үнэтэй нэвтрүүлэг болж байна” гэж Номин хэлсэн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ