1200 гаруй иргэн идэвхтэй хөдөлгөөнд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-31 16:45:44
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмээнд "Автомашингүй өдөр 10 мянган алхам" арга хэмжээг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, иргэдэд эрүүл мэндийн зөв дадал хэвшилийг төлөвшүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг юм. Өнөөдөр "Автомашингүй өдөр 10 мянган алхам" арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж 20 төрийн байгууллагын 1200 гаруй иргэн идэвхтэй хөдөлгөөнд нэгдлээ.
Энэ үеэр Мөрөн сумын хэмжээнд өглөөний 8 цаг 30 минутаас оройн 17 цаг хүртэл автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж Хотгойдын баатар Чингүнжавын талбайд албан байгууллагууд өөрийн туг далбааг мандуулан жагсч,  хийн дасгал хийж аймгийн төвөөр 10100 алхалтыг хамтдаа хийжээ. Энэ удаагийн арга хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн бүрэн нэгдэж оролцсон байна. Мөрөн сумын хэмжээнд сүүлийн жилүүдэд автомашины хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа бөгөөд энэ өдөр иргэд хүүхэд багачуудтайгаа хөдөлгөөнд амгалан тайван оролцож нэгэн өдрийг идэвхитэй хөдөлгөөнд нэгдлээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ