Шүүхийн аюулгүй байдлыг хангах хүрээнд үзүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-31 17:21:56
Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Шүүхийн тамгын газар энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хүрээнд тодорхой ажлыг цагдаагийн газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу "Шүүхийн хамгаалалтын бүсэд эмх замбараагүй байдал үүссэн”, "Шүүгдэгчийг хуяглан хүргэх” ажиллагаа” сэдвүүдээр үзүүлэх сургуулилтыг амжилттай зохион байгууллаа.
Энэ үеэр шүүхийн захиргааны болон оюутнууд нийлсэн 30 гаруй иргэн оролцсон ба иргэд шүүхийн гадна талбайд үймээн дэгдээж, мод чулуу шидэж эмх замбараагүй байдал үүсгэж байсан бөгөөд цагдаагийн албан хаагчид чанга яригчаар хууль дүрэм танилцуулж жагсаал тараахыг шаардаж шүүхийн байрыг хамгаалалтад авч жагсагчдын ахлагчдыг баривчилж тэднийг шүүхийн хамгаалалтын бүсээс түрж гаргаснаар "үймээн”-ийг амжилттай тараалаа. Мөн шүүх хуралдааны танхимаас шүүгдэгчийг хуяглан хүргэх үйл ажиллагааг хэрхэн гүйцэтгэхийг тус тус үзүүлж сургуулилт хийлээ.
Үзүүлэх сургуулилтад тус аймгийн "Далай ван” дээд сургуулийн оюутан залуус оролцож хамтран ажиллалаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ