Хүүхдийн баярыг "Хүүхэд гэр бүлдээ жаргалтай" уриан дор тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-31 17:46:57
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Маргааш хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр. Энэ өдрийг Хөвсгөл аймгийн хэмжээнд хүүхэд багачууд эцэг эхийн оролцоог хөгжүүлж, тэдний чөлөөт цагийн үр нөлөөг хангах, төрөлх нутаг орон түүх соёлоороо бахархах үзэл сэтгэлгээг төлөвшүүлэх, хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Хүүхэд гэр бүлдээ жаргалтай" уриан дор тэмдэглэнэ.
Өглөөний 9 цагт сурлага спортоор манлайлагч хүүхдүүдийн парад Хотгойдын баатар Чингүнжавын талбайд орж ирснээр баяр эхэлнэ. Мөн мазаахай цагдаа, уран жиргээ, хүүхэд гэр бүлдээ жаргалтай зургийн уралдаан, найзуудаа урагшаа дугуйн уралдаан, аав ээж би гэр бүлийн тэмцээн, асуулт хариултын тэмцээн зэргийг төрийн байгууллагууд зохион байгуулах ажээ.Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн арга хэмжээ "Хүүхдийн баярын парад", "Баярын нээлт", "Хүүхэд гэр бүлд зориулсан чөлөөт цагийн хөтөлбөр ураладаан, тэмцээн наадам",  "Хүүхэд гэр бүлд зориулсан урлаг соёлын арга хэмжээ" гэсэн 4 хэсэг хөтөлбөрөөр явагдах ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ