Холливудын цалингийн зөрүүг шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
aminaa@montsame.mn
2015-10-30 17:14:50

ЛОНДОН. /BBC/. "Шарталт" киногоор олонд танигдсан жүжигчин Брэдли Купер Холливудын хүйсийн цалингийн зөрүүг арилгах хэрэгтэй гэв.

Купертэй “American Hustle” кинонд хамтран тоглосон, Оскарын шагналт жүжигчин Женнифер Лоуренс ижилхэн гол дүрд тоглосон эрэгтэй жүжигчнээс харьцангуй бага хөлс авдаг талаараа олж мэдээд, уур нь хүрсэн тухайгаа өнгөрсөн сард бичиж, хэвлэл, мэдээллийн анхаарлын төвд орсон юм.

“Уг асуудлыг нарийвчлан харж, тийм үр дагаврыг авчирсан нь гайхалтай хэрэг” хэмээн Лоуренсийн тухай яриад “Ижил тэнцүү харьцааг тогтооход ил тод байдал хэрэгтэй байна” хэмээн хэлжээ. Тэрээр удахгүй нээлтээ хийх “Burnt” киноныхоо Европын нээлтийн үеэр Лондоны  Лестер талбайд ярилцлага өгсөн байна.

Америкийн "Мэргэн буудагч" кинонд хамтран тоглосон Сиенна Миллертэй Брэдли Купер энэ удаа эргэн нэгдэж буй юм.

Цалингийн зөрүүгийн талаарх асуултад, “Бүх салбарт хэлэлцэж буй чухал сэдэв юм. Цалингийн зөрүүг арилгах цаг болсон. Өдий хүртэл байсаар байгаа нь солиотой хэрэг” гэж Миллер хэлжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ