Оны залуус даацтай лекцээрээ “Next stop” наадмын чансааг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2015-11-02 15:03:50

Монголын Залуучуудын холбоо, “Залуу удирдагч сан“ хамтран зохион байгуулсан “Оны залуу” лекц өнгөрсөн сарын 31-нд Төрийн ордонд боллоо.

2014 оны “Оны залуу”-гаар шалгарсан Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин нар “Дэлхийд өрсөлдөх Монгол хүн”, "mm+BRANDING=MM" сэдвээр оюутан залууст лекц уншив. Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Монголын хөгжлийн ирээдүйн хандлага ямар байх вэ, түүний төлөө бид юу хийх ёстой вэ гэдгийг оюутан залуустаа сонирхолтой байдлаар тайлбарласан юм.

UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин өнөөдрийн ертөнцөд оршин тогтнохын тулд хийх хамгийн чухал зүйл бол өөрийн гэсэн брэндийг бий болгох маркетинг хийх явдал юм хэмээн онцолсон байна. “Оны залуу”-гаар тодорсон эдгээр эрхмүүдийн лекцэд 1000 гаруй оюутан залуус цугларч, “Next Stop 2013” наадмын ”Оны залуу” Ц.Оюундарь, Т.Лхагвадорж нарын гарын бэлэгний эздийг тодруулах сугалаанд оролцов.

 

Холбоотой мэдээ