Эрдмин компани 20 нас хүрлээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-07-03 11:53:47
Монголын катодын зэсний анхны үйлдвэр “Эрдмин” цахилгаан монтажны хатуу зөөлөн нийлсэн 40 гаруй төрлийн  утаснаас гадна  уртасгагч залгуур үйлдвэрлэж эхэлсэн нь зах зээлд гарсан даруйдаа хэрэглэгчдийн талархлыг хүлээж байна.
Тэдний катодын зэс +99,999 хувийн цэвэршилттэй байгаа нь Лондонгийн металлын биржийн “А” зэрэглэлийн чанарын шаардлагыг хангадаг бөгөөд олон улсад нэр хvндтэй  Английн “Аlex Stewart Assayers” компани баталгаажуулсан юм. Зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог “Эрдэнэт” үйлдвэрийн  уурхайн хаягдлаас цэвэр зэс ялган авах туршилтыг тухайн үеийн “Эрдэнэт” vйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг агсан хийсэн нь 23 жилийн өмнөх явдал бөгөөд энэ нь “Эрдмин” компаний үүтгэл байсан юм. Бид бүхний нэрлэж заншсанаар “Уурхайн хаягдал” гэх балансын бус, бага агуулгатай хvдрийн овоолгоос хvхрийн хvчлийн сулруулсан уусмал ашиглан катодын цэвэр зэс гарган авах энэхүү туршилт амжилттай болсноор “Erdenet Minerals Solution” буюу “Эрдмин” компани байгуулагдсан билээ. Монголын үндэсний шилдэг 50 аж ахуйн нэгжийн нэг тус компани энэ жил 20 жилийнхээ ойг ийнхүү  шинэ бүтээгдэхүүн, шинэ брэндтэй угтаж байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд
  • энэ үйлдвэрийг Хүзүүгүй, Дорлигжав 2 шантаажилж биагаад авчихсан гэж үнэн үү??? 192.82.65.56 1961 өдөр

    Одоо хэн эзэмшиж биана. ХОНГИЛД хийнэ гэжээгээд Дорлигжав прокурор булаагаад авсан гэсэн дээ Содбилгээс. Үнэн үү???