Н.Манделагийн өдрөөр НҮБ уриалга гаргалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Мягмар гарагт болсон Нельсон Манделагийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхий даяар эв нэгдэл, тогтвортой хөгжил болон бүх нийтийн сайн сайхан аж байдлын төлөө шийдвэртэй арга хэмжээ авахыг уриаллаа.
Уг өдөрт зориулсан ёслолын үеэр А.Гутерриш үг хэлэхдээ "Н.Мандела өнөөг хүртэл өөрийн эр зориг болон энэрэнгүй сэтгэл, нийгмийн шударга ёсны төлөөх болон эрх чөлөө, энх тайвны соёлын төлөөх сэтгэлээрээ дэлхий дахинд урам зориг өгсөөр байна. Түүнд үзүүлж чадах хүндэтгэл нь үг эсвэл баяр ёслол гэхээсээ илүүтэй эх дэлхийгээ улам сайн сайхан болгох гэсэн үйл ажиллагаа юм” гэжээ.
2009 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей ӨАБНУ-ын ерөнхийлөгч асны эрх чөлөө болон энх тайвны төлөө оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Н.Манделагийн төрсөн өдөр болох 7 дугаар сарын 18-ныг "Олон улсын Нельсон Манделагийн өдөр" болгон зарласан билээ.
Мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Питер Томпсон хэлсэн үгэндээ “цагаачид болон үндэсний цөөнхүүдийн эсрэг хүчирхийлэл үргэлжилсээр байгаа энэ үед Н.Манделагийн нинжин сэтгэл, хүн төрөлхтнийг хайрлах сэтгэл нь дэлхий дахин маш их хэрэгтэй байна. Түүний гайхамшигтай хүчтэй зан төлөв, итгэл үнэмшил болон үнэнч байдал нь бидэнд ямагт урам зориг өгөх болно” гэжээ.

Х.Сарнай
.
.