Японы Өөрийгөө хамгаалах хүчнийхэн "Хааны эрэлд" оролцож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-07-31 11:01:39
УЛААНБААТАР. /NHK/. Монголд болж буй энхийг сахиулагчдын сургуулилтад 26 улс орны 1000 орчим цэрэг оролцож байна.

“Хааны эрэлд” сургуулилтад Японы Өөрийгөө хамгаалах хүчний /ӨХХ/ цэргүүд болон АНУ, Их Британи ба БНХАУ зэрэг улс орны цэргүүд оролцож байна.

Өнгөрсөн оноос хэрэгжиж  эхэлсэн Японы үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу ӨХХ-ийхэн энгийн номхон иргэдэд туслах зорилгоор гадаад улс орны цэргийн хүчнийхэнтэй хамтран ажиллаж, ажиллагаа явуулах боломжтой болсон юм. Гэхдээ одоогоор ийм ажиллагаанд оролцоогүй байна.

Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцдог улс орнуудын хийж буй сургуулилтад ӨХХ-ийнхэн оролцох замаар өөрсдийн мэдлэг, чадвараа сайжруулахыг эрмэлзэж байна гэж Японы ӨХХ-ний Хуурай замын цэргийн хүчний офицер Мичихико  Юфүнэ ярилаа.
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ