Шинэ төгсөгчид орон нутагтаа ажиллахыг илүүд үзэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд 40 орчим болосвролын байгууллага ажиллана. 2017-2018 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн байгууллагад ажиллах багш мэргэжлийн боловсон хүчний хангалт, хүрэлцээ урьд жилүүдээс өссөн байна. Багш мэргэжил зээмшиж, шинээр төгсөн ирж буй оюутнууд орон нутагтаа ажиллах хүсэл сонирхолтой байна.
Өнгөрсөн хавар гэхэд 80 гаруй оюутан багш мэргэжлээр төгсөн ирж орон нутагтаа ажиллахаар бүртгүүлж, улмаар багшлах эрхийн болон ажлын байрын сонгон шалгаруулалтад орсон байна. Урьд жилүүдэд дутагдалтай байсан хими биологи, физикийн багш энэ жил хэд хэд шинээр төгсөн иржээ. Шинэ төгсөгчдийн хувьд орон нутагтаа ажиллаж амьдрах сонирхолтой байна. Ингэхдээ сумын сургууль гэхээсээ аймгийн төвийн сургуулиудад багшлахыг илүүд үзэж байгаа аж. Энэ нь ажиллаж амьдрах нөхцөл, анги бүлэг, сурагчдын тоо, ах дүү танил тал гээд олон талын шалтгаантай.
Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас өгч буй мэдээллээр багшлах эрхийн шалгалтад тэнцсэн төгсөгчид ихэнх нь мэргэжлийн дагуу ажлын байранд зуучлагдсан. Аймгийн хэмжээний бүх сургууль цэцэрлэгүүд мэргэжлийн багш, боловсон хүчнээр 100 хувь хангагджээ. Харин дуу хөгжмийн багшийн хувьд бага зэрэг дутагдалтай байгаа ч мэргэжлийн уран бүтээлчдэд багшлах эрх олгон багшлуулах, гэрээгээр шинэ оюутнуудыг дуу хөгжмийн багшаар бэлтгэх зэргээр шаардлагатай арга хэмжээг аван ажиллаж байгаа гэнэ.

Т. Одончимэг