Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл 90 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-25 17:37:57
Архангай /МОНЦАМЭ/. ЭБЦТС” ТӨХК-ий Архангай салбар нь Архангай аймгийн төв болон 12 сум 9 баг, Хөвсгөл аймгийн 3 сум, Завхан аймгийн 1 сум, 10 гаруй багуудын 11000 мянга гаруй айл өрх, 1300 орчим ААН байгууллагуудад цахилгаан түгээдэг.Тус байгууллага өвлийн бэлтгэлээ 90 гаруй хувьтай биелүүлээд байгаа ажээ.

Өвлийн бэлтгэлээ хангаж 200-гаад сая төгрөгийг засварт зарцуулсан байна. Урсгал засвараар 0.4-35 кВ-ын шугам, дэд станц, авто техникийн 10 ажил төлөвлөж, 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Үлдсэн ажлыг 9 дүгээр сард багтаан дуусгана гэж байна. Төлөвлөгөөт ажлаас гадна Цахилгаан тоноглол шинэчлэлийн хүрээнд 35/10 кВ-ын “Цэнхэр” дэд станцын 10 кВ-ын 4 ширхэг тосон таслуурыг вакум таслуур, электрон хамгаалалтын хамт сольжээ. Дээрх ажилд 80 гаруй сая төгрөг зарцуулжээ.
 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ