15 дугаар багийн иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөл бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-09-26 16:31:47
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу энэ онд 2 өрхийн эрүүл мэндийн төвийн салбарыг иргэддээ ойртуулах тухай тусгасан. Үүний дагуу өнгөрч 6 дугаар сард Дархан сумын 7,8 дугаар багийн нийт 11000 орчим иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх “Гос хот” өрхийн эрүүл мэндийн төвийн салбар хэсгийг нээсэн.

Харин өнөөдөр “МЭДС ТОБ” өрхийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийг ажлыг дуусгаж амар тайван, ая тухтай орчинд Дархан сумын 15 дугаар багийн иргэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг авах боломжтой боллоо.
“Мэдс тоб” ӨЭМТ нь 11, 12, 15 дугаар багийн нийт 14 мянган иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Гэвч 15 дугаар багийн нутагт орших тус ӨЭМТ-ийн салбар эмнэлэгт тоног төхөөрөмж, байрны асуудал хүндрэлтэй, олон жил яригдсан энэ асуудлыг аймаг орон нутгийн удирдлагууд шийдвэрлэсэн энэ. Тус эрүүл мэндийн төвд 4 эмч, 4 сувилагч, жолооч үйлчлэгч зэрэг 10 хүний бүрэлдэхүүнтэй.
Өргөтгөлийн барилга шинээр барих ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Цамхагт Ундраа” ХХК тендерт шалгаран гүйцэтгэсэн ажээ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ