21-р цэцэрлэгт шинэ бүлэг нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-10-05 16:51:08
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Боловсрол соёл урлагийн газраас зохион явуулж буй 57+1 бүтээлч ажлын хүрээнд Ким Чөн Ирийн нэрэмжит 21 дүгээр цэцэрлэгийн шинэ бүлгийн нээлт өнөөдөр боллоо. Тус цэцэрлэг нь 1988 онд байгуулагдсан өдгөө 29 дэх жилдээ сургалт хүмүүжлийн ажлаа тасралтгүй явуулж байгаа юм.
Тус цэцэрлэг энэ хичээлийн жилд 11 бүлэг 434 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Ашиглагдахгүй  байсан анги танхимаа орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар засч шинээр 35 хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол хамруулж бүлгийн тоогоо нэгээр нэмэгдүүлжээ.
Аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх тухай заалт байдаг. Энэ хүрээнд 5, 12, 1, 13 дугаар цэцэрлэгийн салбар бүлгийг нээж байсан бол өнөөдөр 21 дүгээр цэцэрлэг 35 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай шинэ ангиа нээлээ.
Л.Отгонбаатар 
Холбоотой мэдээ