15 өрх өргөө цагаан гэртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 12:49:21

Хөвсгөл хөгжил сангийн тэргүүн Л.Мөнхбаатар хүнд нөхцөлд амьдарч байгаа зарим өргөө цагаан гэр олгож Хотгойдын баатар Чингүнжавын талбайд гардуулан өглөө.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 багт амьдралын хүнд нөхцөлд амьдарч байгаа, өөрийн гэр оронгүй 13 өрхөд болон тусламж нэн шаардлагатай байгаа 2, нийт 15 гэр бүлд олгосон байна. Хүйтний улирал ирж буй энэ үед өөрийн гэсэн гэр оронтой болж гал голомтоо бадраасан өрхүүд нутаг орон ахан дүүсээ гэсэн сэтгэлтэй Хөвсгөл хөгжил сангийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлж байлаа.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ