Спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх талаар сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-22 11:49:02
Дорнод /МОНЦАМЭ/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, БСШУСЯ-ны хамтарсан баг Дорнод аймагт сургалт зохион байгууллаа. “Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” уг сургалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 80 гаруй төлөөлөл оролцов.

Сургалтын эхэнд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн “Биеийн тамир, спортын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл өгсөн. Сургалтад таван аймгийн БТСГ-ын дарга нар, бусад төлөөллүүд оролцож, спортын талаар төрөөс гаргасан бодлого чиглэл, хөгжлийн гарц, өнөөгийн чиг хандлагын үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан байна.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ