Багийн дарга нарыг чадавхжуулах сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-24 12:14:42
Хөвсгөл /МОНЦАМЭ/ УИХ-ын тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй "Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн 126 багийн багийн иргэд нийтийн хурлын дарга нарыг чадавхжуулах сургалт эхэллээ.
Багийн иргэд нийтийн хурлын дарга нарт багийнхаа өвөрмөц онцлогт тулгуурласан, ард иргэдийнхээ хүсэл зорилго, ирээдүйн чиг хандлагад нийцсэн хөгжлийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, байгаль орчныг хамгаалах, төсөв санхүү, бэлчээрийн менежмент зэрэг нэн тэргүүнд хэрэг болохуйц олон чухал сэдвээр үндэсний сургагч  багш нар хоёр өдөр сургалт явуулах юм. Сургалтын үр дүнд төрийн анхан шатны нэгж болсон багийн дарга нар цаашид хийж хэрэгжүүлэх ажилдаа олон шинэ мэдлэг мэдээлэл олж авч иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулахыг зорьж байгаа ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ