Хүүг гэрийнхэнд нь дуулгалгүй авч явснаас сумаараа эрэл сурал болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-30 17:49:21
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт суманд өнгөрсөн баасан гарагт “12 настай хүү хичээлээ тараад гэртээ хариагүй байна” гэж ар гэрийнхэн нь үдшийн бүрий тасартал эрэл сурал болсон байна.
Гэтэл хүүг “нутгийн малчин нүүдэл хийхдээ туслуулах гэж авч явсан байна” гэж цагдаагийн ахлах ахлагч Г.Гантулга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.
Хүүг Баян-Агт сумын удирдлага, цагдаагийн хэсэг, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан багш, ээж нь явж сумын ойр орчмын айл, гуу жалга, ой модоор хайжээ. Харин нутгийн малчдад багц мессеж явуулж байж хүүгийн сургийг гаргасан байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ