Энэ сарын 9-нийг хүртэл АНУ-ын төрийн далбааг хагас бөхийлгөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-11-06 14:29:51
ВАШИНГТОН. /АП/. Өчигдөр Техас муж улсын сүмд зэвсэгт этгээдийн гарт амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн өнөөдрөөс эхлэн энэ долоо хоногийн пүрэв гараг хүртэл төрийн далбаагаа хагас бөхийлгөхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэг болгосон тухай "Ассошиэтед Пресс" агентлаг мэдээллээ.
 
Д.Трампын гаргасан зарлигт “2017 оны 11 дүгээр сарын 5-нд сүмд мөргөл үйлдэж байгаад буутай этгээдийн гарт амиа алдсан 26 хохирогчийн дурсгалыг хүндэтгэн 2016 оны 11 дүгээр сарын 6—9-нд АНУ-ын төрийн далбааг хагас бөхийлгөхийг Цагаан ордон, төрийн бүх байгууллага, АНУ дахь гадаадын ЭСЯ-д болон гадаад улс орнууд дахь АНУ-ын ЭСЯ, цэргийн баазуудад үүрэг болгож байна”  гэжээ.

Орон нутгийн цагаар өчигдөр үдийн үед Техас муж улсын Уилсон хошууны Сазерленд-Спрингс хэмээх жижиг хотод нэгэн этгээд 26 хүнийг буудан хөнөөсөн юм. Хэргийн газраас зугтсан сэжигтнийг цагдаа нар удалгүй олж, устгасан байна.
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ