Улан-Үд хотын захирагч Дархан хотын 24 дэх “Хүндэт иргэн” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-15 18:23:44
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан, Улан-Үд хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаа Дархан хотноо болж байна. Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны түүхэн ойн хүрээнд Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 100 дугаар тогтоолоор ОХУ-ын Буриад улсын Улан-Үд хотын захирагч Александр Михайлович Голковт “Хүндэт иргэн” цол, тэмдэг олгохоор шийдвэрлэсэн байна. 
Хоёр хотын найрамдалт харилцааны түүхт  50 жилийн ойн хүндэтгэлийн хурлын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Улан-Үд хотын захирагчид “Хүндэт иргэн” цол, тэмдгийг гардууллаа.
ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын захирагч А.М.Голковт Дархан хот, Улаан-Үд хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан хоёр хотын харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд оруулж байгаа бодитой хувь нэмрийг үнэлж энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон бөгөөд тэрбээр Дархан хотын 24 дэх "Хүндэт иргэн" болж байна.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ