Булган аймгийн 2018 оны төсвийг ирэх сарын дөрвөнд батална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-17 09:37:59
Булган /МОНЦАМЭ/ Буган аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн VI хуралдааныг энэ оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуралдуулахаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид зарлалаа.
Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны ажлын тайлан, аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн тухай, аймгийн 2018 оны төсвийн төслийн тухай асуудал хэлэлцүүлэхээр баталсан байна.
Мөн ирэх онд тэмдэглэх аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд бэлтгэх ажлын явцын тухай асуудлыг энэ хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Ойд бэлтгэх ажлын явцыг өмнөх хуралдаанаар хэлэлцэн эрчимжүүлэх шаардлагатай байна гэж аймгийн ИТХ-ын төлөөлөгчид дүгнэсэн юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ