Угийн бичиг хөтлөхийг иргэдэд уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-19 17:18:22
Булган /МОНЦАМЭ/  Булган аймгийн Засаг дарга З.Батзориг захирамж гаргаж айл, өрх бүрийг угийн бичиг хөтлөхийг уриалж, угийн бичиг хөтлөх талаар сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулахаар боллоо.
Мөн угийн бичиг хөтлөх ажилд зориулан жил бүр төсөвт тодорхой зардал тусгаж байхыг төсвийн Ерөнхийлөн захирагч нарт даалгасан байна.
Аймгийн хэмжээгээр өнгөрсөн жилийн байдлаар 1300 гаруй өрх угийн бичиг хөтөлдөг гэсэн судалгаа байдаг гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын албан мэдээлэлд дурджээ.
Тус аймагт угийн бичиг хөтлүүлэх талаар ахмад багш нарын холбооны тэргүүн Монгол Улсын гавьяат багш Ш.Шийтэр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сүүлийн дөрвөн жилд “Угийн бичиг хөтөлцгөөе”, “Удмын сангаа цэвэр ариун хадгалья” гэсэн сургалтад 1200 гаруй иргэнийг хамруулсан байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ