С.Эрдэнийн өөрийгөө шатаах болсон шалтгааныг тогтооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-17 11:46:28

"Эрдэнэс Тавантолгой" компанийн "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурал зарлан хийх үеэрээ өөрийгөө галдан шатаахыг оролдсон ноцтой хэргийг гадуур олон янзаар бичиж, олон нийт гайхацгааж байгаа. Энэ талаарх мэдээллийг үнэн рүү ойртуулах үүднээс ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа. 

-Өөрийгөө шатаахыг оролдсон С.Эрдэнийг буруутган эрүү үүсгэсэн гэдэг үнэн үү?

- Уг хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэсэг шалгаж байгаа. С.Эрдэнийг хохирогчоор татан эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. 

- Эрүүгийн хуулийн ямар заалтаар шалгаж байгаа гэсэн үг вэ?

- Эрүүгийн хуулийн 95.1 буюу бусдыг амиа хорлоход хүргэсэн гэдэг үндэслэлээр шалгаж байгаа.

- Хэнийг буруутгаж, хэрэгтнээр татах вэ, тэгэхээр ?

- Одоогоор шалгалтын ажиллагаа эхэлж байгаа учир шууд хэн нэгнийг буруутгах үндэслэлгүй. Иргэн С.Эрдэнэ өөрийгөө шатаахад хүргэсэн нь хамт явсан нөхөд нь үү, эсвэл" Эрдэнэс Тавантолгой" компани уу гэдгийг шалгалтын явцад тогтооно.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ