Д. Булганы хорих хугацааг 14 хоногоор сунгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-17 12:00:52

ЦЕГ-ын албан ёсны мэдээллээр Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Д.Булганыг  72 цаг саатуулсан. Тэгвэл өнөөдөр саатуулах хугацаа дууссан тул хорих хугацааг дахин 14 хоногоор сунгасан байна.

Сэжигтнээр татагдсан Д.Булганыг мөрдөн байцаалтын явцад шаардлагатай гэж үзвэл  дахин хоёр сар хорьж, шалгах юм. Д.Булганыг ямар хэрэгт буруутган саатуулан шалгаж буй талаараа хуулийн байгууллага дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзжээ. Олон нийтийн дундах яриагаар Д.Булганыг өнгөрсөн 17 жил хуулийн байгууллагад худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгаж байгаа аж. Мөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэж буй 40 гаруй насны хоёр эрийг Орхон аймгийн Эрдэнэт хотоос сар гаруйн өмнө барьж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан мэдээлэл ч гарч эхэллээ. Энэ бүхний учиг зангилааг мөрдөн байцаалтаар тайлах л үлдлээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ