Монголын 15 оюутан БНКазУ-д суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-08 09:11:32

БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 2015-2016 оны хичээлийн жилд Монголын 15 оюутан Казахстаны их, дээд сургуулиудад суралцана.

БНКазУ болон Монгол Улсын БСШУЯ хоорондын хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хүрээнд 6 оюутан Әл-Фарабигийн нэрэмжит Казах үндэсний их сургууль, 5 оюутан Л.Н.Гумилевын нэрэмжит Евроазийн үндэсний их сургуульд элсэн сурах аж. Үлдсэн дөрвөн оюутан нь Казах үндэсний анагаах ухааны их сургууль, Карагандын эдийн засгийн, Казах үндэсний техникийн болон Абайн нэрэмжит педагогикийн их сургуульд тус тус суралцах аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд