Монгол брэнд “Дархан нэхий”

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-12-08 15:18:54

Дархан нэхий” компаний Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаныхан ус нэвтрүүлдэггүй шир гаргаж авсан нь сүүлийн үеийн технологийн шилдэг ололтын нэг болоод байна. Тэд уг ширээр хийсэн тогоонд акварумын загас тэжээн ажлын өрөөнүүддээ тавьсан нь ихээхэн содон харагдаж байлаа. Малын арьс ширний нэг давуу тал нь ус нэвтрүүлэхгүй атлаа агаар солилцож байдагт оршдог ажээ.

Монгол улсын арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэр Дархан нэхий  хувьцаат компани  1972 оноос өнөөг хүртэл 45 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үхэр хонь ямаа, сарлагийн wet blue, краст, хувцас гутлын савхи, үслэг нэхий арьс боловсруулахаас гадна нэхий дээл, хувцас, гутал, савхин бүтээгдэхүүн гэх мэт 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Дархан нэхий” компани дороо “Нэхий таннери”, “Дархан таннери”, “Нэхий як”, “Нэхий гармент”, “Як трейд”, “Өсөх нэхий” салбар үлйдвэрүүдтэй болж үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлсээр байгаа юм. Дэлхийд химийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Испанийн Cromogenia компаний Монгол дахь албан ёсны цорын ганц төлөөлөгч “Дархан нэхий” компани үндсэн химийн материалуудаа Испани, Оросоос авдаг ажээ. Хоногт 1000 ширхэг буюу жилд 300000 ширхэг  бодын арьс боловсруулж хөх шир, краст, гутал цүнхний гүйцээн боловсруулсан арьс, хуулдсан арьсууд үйлдвэрлэхийн зэрэгцээ жилд 1,5 сая  хонь ямааны арьс боловсруулж  хувцасны үслэг нэхий, савхи үйлдвэрлэдэг ажээ. Мөн жижиг арьс боловсруулах үйлдвэртээ жилд 200000 ширхэг хурга, ишиг, туулай болон ангийн арьс боловсруулахын зэрэгцээ оёдлын үйлдвэр нь жилд  0,5 сая ширхэг нэхий болон савхин  хувцас бүтээгдэхүүн, гутлын үйлдвэр жилд 0,5 сая хос өвөл, хавар намрын гутал үйлдвэрлэж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд