160 хүнийг түр ажлын байраар хангалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн нийтийг хамарсан ажил зохион байгуулах арга хэмжээний хүрээнд 18-50 насны нийт 160 хүн түр ажлын байраар хангагджээ. Тэд 10 хоногийн хугацаанд ажиллах бөгөөд нийт 44,8 сая төгрөгийн урамшуулал олгох аж.
Нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсч иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулах, зам тээврийн осол гэмтэл гарах шалтгаан нөхцөл бүрдэж буй цаг үеийн асуудалтай холбоотойгоор Баруун-Урт, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Дарьганга, Мөнххаан сумдын иргэд зам талбайн цасыг цэвэрлэж, халтиргаа гулгааг багасгах, тарьсан моддыг цасаар хучих зэргээр түр ажлын байраар хангагдан ажиллаж байна.
“Анх түр ажлын байранд авах бүртгэл эхлэхэд маш их хүн бидэнд хандсан. Ер нь ийм төрлийн ажил хийх сонирхолтой хүмүүс маш их байна. Ялангуяа эмэгтэйчүүд их байдаг юм байна. Ажил эхэлсэнээс хойш манай хүмүүс маш идэвхтэй сайн ажиллаж байгаа. Бид өдөр бүр ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, шалгадаг. Мөн хөдөлмөр хамгааллын багаж, хэрэгсэл олгож байна. аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтсийн дарга Я.Отгон хэллээ.
Нэг хүний өдрийн цалин 28000 төгрөг юм байна.

Т.Одончимэг