УИХ-ын гишүүн Б.Жавхлан 15 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Шинэ Дархан" хөтөлбөрийнхөө хүрээнд тойргийнхоо сурлага, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн шилдэг 15 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо. Дархан-Уул аймгаас 150 гаруй хүүхэд Б.Жавхлан гишүүний нэрэмжит сургалтын тэтгэлэгт хамрагдахаар өрсөлдсөнөөс нийгмийн идэвх санаачилга, сурлагаараа 15 нь шалгарч, тэтгэлэг авах батламжаа авлаа.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэлэхдээ “Аавынхаа дурсгалд зориулж байгуулсан “Болд” сангийн хүрээнд Дарханы хөгжил дэвшилд тус нэмэр болохоор бүхий л салбарт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна.
Энэ хүрээндээ “Шинэ Дархан” хөтөлбөр боловсруулж, олон арга хэмжээ төлөвлөсөн. Үүний нэг нь Дарханы шилдэг оюутан шалгаруулах хөтөлбөр зарлаж, анхны жилдээ шилдгүүддээ батламж гардуулж байгаадаа баяртай байна” гэлээ.
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууд МУИС, ШУТИС, АШУҮИС, СЭЗДС зэрэг дотоодын тэргүүлэгч их сургуулийн нэгдүгээр курсийн шилдэг оюутнууд ажээ.

Л.Отгонбаатар