"Ханбогдод тавтай морилно уу" өдөрлөг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-12-22 17:00:14

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд "Ханбогдод тавтай морилно уу" өдөрлөг зохион байгууллаа.
Тус сумын ИТХ, ЗДТГ-аас Оюутолгой ХХК-тай хамтран уурхайн ажилчдын суурьшлыг Ханбогдод суманд төвлөрүүлэх зорилгоор  дээрх өдөрлөгийг зохион байгуулжээ. Өдөрлөгийн үеэр уурхайчдын санал хүсэлтийг сонсож, хариулт өгч, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, ямар мэдээлэл хүсч байгаа зэргийг нь хүлээн авлаа. Энэ ажлын дараагаар сонирхсон асуултанд нь хариулт өгөх үүднээс "Ханбогдод тавтай морилно уу" өдөрлөг үе шаттайгаар үргэлжлэх юм байна. 

Уурхайчид өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож сумандаа гэр бүлээрээ ирж амьдрах боломжийг нээж өгч байгаад баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Уурхайд олон жил ажиллаж байгаа ч сумандаа ирж үзээгүй залуус олон байгааг уурхайн удирдлагууд анхааралдаа авч үе шаттайгаар Ханбогд сумтай танилцах аяллыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. 
Уурхайн сайт дээрх төвлөрлийг багасгаж 2026 он гэхэд үндсэн ажилчдын 50 орчим хувь нь Ханбогдод суурьшсан байх алсын хараатай ажлын эхлэлийг ийнхүү сумаа сурталчлах ажлаар эхлүүллээ. 

Д.Мишигсүрэн


Холбоотой мэдээ