К.Пучдемоны саналыг хүлээж авахаас татгалзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МАДРИД. /ТАСС/. "Каталони мужийн засгийн газрын тэргүүн болох боломж олговол хариуд нь Испанийн Дээд шүүхэд очиход бэлэн байна" хэмээн Бельги руу зугтсан Каталонийн засаг захиргааны тэргүүн асан Карлес Пучдемон Испанийн эрх баригчдад санал болгосон хэдий ч түүний саналыг хүлээж авахаас татгалзсан талаар “El Confidencial” сонин даваа гарагт мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
Өнгөрсөн оны аравдугаар сард Каталони мужийн парламент Испаниас тусгаар тогтнож байгаагаа дангаар зарлан тунхагласан юм. Үүний улмаас Испанийн төв Засгийн газар Каталони мужийн өөртөө засах эрхийг нь түдгэлзүүлж, К.Пучдемон болон түүний засгийн газрын гишүүдийг албан тушаалаас нь огцруулж, парламентыг тараан, орон нутгийн сонгууль явуулахаар товлосон юм.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-нд Каталони мужид явуулсан парламентын сонгуульд Испаниас тусгаар тогтнохыг дэмжигч намууд парламентын 135 суудлаас 70-г нь авсан билээ.

Э. Аянзаяа