“Google” компанид ажиллаж байсан залуу шүүхэд гомдол мэдүүлсэн нэхэмжлэл гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-09 17:00:49
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. “Google” компанийн техникийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа хүйсийн эрх тэгш бус байна хэмээн шүүмжлэл гаргаад халагдсан Жеймс Деймор гэдэг залуу тус компанийг "арьс өнгө, улс төрийн үзэл бодлоор нь ажилтнуудаа ялгаварлан гадуурхдаг” гэсэн үндэслэлээр гомдол мэдүүлсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан тухай ТАСС агентлаг мэдээлэв.
 
Ж.Деймор болон түүнтэй хамтран ажиллаж байсан бүсгүй Дэвид Гудман нар Калифорни мужийн Санта-Клара тойргийн Дээд шүүхэд хандсан байна. Өөрсдийг нь үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлснийхөө төлөө учирсан хохирлыг барагдуулах нөхөн төлбөр олгохыг тэд “Google” компаниас шаарджээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмждэг ажилтнуудыг ялгаварлан гадуурхдаг хуучинсаг бодлогоо зогсоохыг тус компаниас хүссэн байна. Мөн энэхүү нэхэмжлэл нь хүйсийн ялгавартай байдал, улс төрийн үзэл санаа, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс болж  хохирч байсан “Google” компанийн бусад бүх ажилтныг төлөөлөх зорилготой аж.
 
Ж. Деймор өнгөрсөн оны наймдугаар сард “Google” компанийн ажилтнуудад албан зурвас тарааснаасаа болж ажлаасаа халагдсан байна. Уг зурваст “зарим талаар физиологийн шалтгаанаар эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр өөр сонирхол, чадвартай байдаг” гэж бичжээ. Чухамхүү энэ шалтгааны улмаас технологийн пүүсүүдийн удирдлагуудын дунд эмэгтэй хүн цөөхөн байдаг байх гэсэн таамгийг Ж.Деймор тавьжээ.
 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ