Бусад аймгаас мал, мах оруулахгүй байх үүрэг гөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-20 22:10:48
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Булган аймагт шүлхий өвчин гарсан учраас хил залгаа сумдын малчин өрхүүдэд зөвлөмж хүргүүлэх, Булган аймаг болон бусад аймгуудаас мал, мах тээвэрлэхгүй байхаар Хөвсгөл аймгийн Онцгой комисс шийдвэрлэж, комиссын гишүүдэд урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах үүргийг Засаг дарга Л.Ганболд өглөө. 
Мөн Булган аймгийн Баян-Агт, Могод сумын нутгаар дамжин 60 гаруй  Цагаан зээр Хөвсгөл аймгийн нутагт ирсэн учраас зээрийн сүргийг үргээхгүй тайван байлгах, малчид малаа дөхүүлэхгүй байж эхний ээлжинд зээрүүдийг ажиглах үүргийг өгөв. Цагаан зээрээс ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрвэл нэн даруй холбогдох байгууллагуудад хандахыг тухайн сумын байгаль орчны байцаагч, мал бүхий иргэдэд зөвлөмж болгон хүргүүлж, хуралдаанаар шүлхий өвчнөөс сэргийлэх төлөвлөгөө гарган урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн ажиллахаар боллоо.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ