Хил хамгаалахад туслах хүчний зөвлөлийн нэгдсэн зөвлөлгөөн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын дэргэдэх Хил хамгаалахад туслах хүчний зөвлөлийн нэгдсэн зөвлөлгөөн өчигдөр Хилийн 0245-р ангид зохион байгуулагдлаа. Энэ үеэр Хилийн 0245, 0311-р ангийн захирагч нар хил орчмын бүс нутагт орших сумдын Хил хамгаалахад туслах хүчний зөвлөлүүдтэй болон ард иргэдтэй хамтарч ажилласан байдал, Улсын хил хамгаалалтын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийв.
Мөн сумдын Хил хамгаалахад туслах хүчний зөвлөлүүдээс хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар сумдын Засаг дарга нар танилцуулга хийж, нийт гишүүдээс 2018 оны зөвлөлийн төлөвлөгөөнд оруулах саналаа тусган хэлэлцсэн юм. Сумдын Хил хамгаалахад туслах хүчний зөвлөл нь хилээр малын хулгай гарах, бэлчээрээр мал хил давах зэрэг улсын хилээр ямар нэгэн хууль бус үйлдэл хулгайгаар хийгдэхээс сэргийлж ажиллан хилчдийн ажилд дэм болдог байна. Увс аймгийн Бөхмөрөн, Сагил, Давст, Тэс, Зүүнговь, Баруунтуруун сумдад энэхүү зөвлөл ажилладаг байна.

Б.Батхүү